Манай улсад 0-18 насны нийт 744 хүүхэд халдвар авсан нь батлагдсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 12-ны тоон мэдээллээс харахад нийт халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдийн 85 хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Харин 22 хүүхэд гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Мөн гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 156 хүүхэд эмчилгээ хийлгэж байна гэсэн тоон мэдээлэл байна" гэлээ.