Эрүүл мэндийн сайдын зүгээс дөрвөн төрлийн вакциныг иргэд өөрсдийн сонголтоор хийлгэнэ гэдэг мэдээллийг үгүйсгэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Иргэдийн дунд вакциныг сонгож хийлгэнэ гэдэг буруу ойлголт яваад байна. Таны биеийн байдлыг харгалзан үзэж аль тохирох вакциныг хийнэ. Түүнээс биш вакцинаа сонгож хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Сонголтоор биш эмчийн заалтаар хийж байгаа. Жишээ нь: АстраЗенека вакцин нь 65-аас дээш насны иргэдэд хийж болохгүй тул бусад төрлийн вакцинаас эмчийн үзлэгийн дагуу зөвлөмжөөр хийнэ" гэдгийг хэлэв.
Харин хоёрдугаар сарын 16-ны өдрийн халдварт өвчний нөхцөл байдлын хэвлэлийн хурлын үеэр ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "иргэд дөрвөн төрлийн вакцинаас өөрсдийн сонголтоор хийлгэх боломжтой гэсэн мэдээллийг өгч байсан. Торуулбал, Зарим улс орны хувьд нэг вакцинаар дагнаж байгаа. Сингапур улсад гэхэд нэг вакциныг сонголтгүйгээр хийж байна. Манай улсын хувьд иргэддээ сонголтыг нь олгоно гэдгийг онцлон хэлж байв.