Тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй өчигдөр нас барсан н гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тодруулбал, Тухайн иргэн нь халдвар илэрсэн хүний ойрын хавьтал байсан учраас Хан-Уул дүүрэгт байрлах Монголика гэх зочид буудалд энэ сарын 11-ны өдрөөс эхлэн тусгаарлагдаж байжээ. Маргааш нь шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Мөн тухай иргэн нь хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлт болон суурь өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Иймд ар гэр зөвшөөрлөөр задлан шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоох боломжтой гэдгийг эрүүл мэндийн сайд онцлон хэлэв.