Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн дэд Э.Тэмүүлэн мэдээллээ. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- ХУД-ийн 20 дугаар хороо,
- БГД-ийн 4, 16 дугаар хороо
Сүүлийн хоногт 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,031 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 900 хүндэвтэр 65, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна.