Маргааш буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн ахмад настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна. Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.