Сүүлийн 24 цагт 17.894 хүнд шинжилгээ хийснээс 128 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал, Өнгөрсөн хоногт батлагдсан шинэ тохиолдлуудыг задлаж хэлбэл,
- 122 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тодруулбал, 112 хүнээс анхны шинжилгээгээр, 10 хүнээс хоёрдахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн.
- Таван хүний халдварын эх уурхай одоогоор тодорхойгүй. Эдгээр тохиолдол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо болон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бөгөөд ойрын хавьтлуудыг тусгаарласан.
- Нэг тохиолдол нь гуравдугаар сарын 4-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн байна.
Ингэснээр гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо. Улсын хэмжэнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3960 боллоо.