Коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэний хариуг өнгөрсөн жилүүдэд гар утсанд нь мэссэжээр илгээдэг байсан. Харин энэ сарын 15-ны даваа гарагаас мэссэж илгээхгүй гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр энэ талаар "Коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариу иргэний гар утсанд мэссэжээр илгээж байсан. Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шинжилгээний хариу гар утсанд мэссэжээр илгээхгүй, өөрчлөлт орно. Иймд eruul.gerege.mn сайт руу орж шинжилгээний хариугаа авах зохицуулалт хийсэн. PCR шинжилгээний хариу гар утсанд ирнэ гэж хүлээх хэрэггүй, дээрх сайтад хандаж шалгаж байхыг хэлье" гэв.