Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэлж, гуравдугаар сарын 12-нд хийсэн PCR шинжилгээний хариуг танилцууж байна. Сүүлийн 24 цагт 169 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 156 нь ойрын хавьтлаас илэрсэн бол 11 хүний халдварын эх уурхайг судалж байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 3833 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ халдварын тархалт ихэссэн учраас хатуу хөл хориог тогтоое гэсэн саналыг УОК-т хүргүүлсэн гэнэ. Тухайн саналыг УОК хүлээж аваагүй. Тиймээс ядаж барааны дэлгүүр, худалдааны төв, захуудаа хааж өгөөч гэдэг саналыг дахин гаргасан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш 84 017 хүнийг дархлаажуулжээ. Нийслэлд өдөрт 44 цэгт 97 баг 600 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, өдөрт зорилтот бүлгийн 16 500 орчим хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж буй.