Дундговь аймагт халдвартай иргэн хулгайн замаар шинжилгээний бичигтэй хүнээр машинаа бариулаад очжээ. Тодруулбал, "Тус аймагт энэ сарын 11-нд очиж, тухайн өдрөө халдварт өртсөнөө мэдээд Улаанбаатар хот руу аймгийн онцгой комисст мэдэгдээгүй буцчихсан байна. Харин хамт ирсэн хүн нь иргэний үүргээ ухамсарлаж аймгийн онцгой комисст мэдэгджээ.
Иймд ойрын хавьтлын хүмүүсийг тогтоогоод ажиллаж байна хэмээн тус аймгийн шуурхай штабаас мэдээллээ. Мөн халдвар тархсан байж болзошгүй 3, 4 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон аж.