Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лабораторийн хамт олон “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Улмаар өчигдөр “Итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ”-гээ гардан авсан байна. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн, дэвшилтэт технологид тулгуурласан эмчилгээ, үйлчилгээ бий болжээ. Мөн үр дүнгийн чанар, хангалтын баталгаажилт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Тус эмнэлгийн хамт олон 2021 онд тусламж үйлчилгээндээ Молекул биологийн лабораторийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр ажиллаж байна.