МАН-ын байранд халдвар бүртгэгдэж, 60 гаруй хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр, " Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын байранд өчигдөр 60 гаруй хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд МАН-ын байранд халдвар бүртгэгдээгүй. Харин халдвартай хүний хавьтал ороод гарсан учраас өчигдөр тус байранд ариутгал, халдваргүйжилт хийсэн" гэх тайлбар мэдээллийг өглөө.