Шинээр 103 хүнээс халдвар илэрлээ. Үүний 11 тохиолдол нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй бөгөөд халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
- СХД-ийн 5 дугаар хороо
- ЧД-ийн 6 дугаар хороо
- СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Ингээд улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо нийт 3664 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 692 хүндэвтэр 41, хүнд 2 , маш хүнд 2 хүн байна.