Сүүлийн 24 цагийн хугацаанд 19,341 хүнд шинжилгээ хийхэд 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн тухайд Улаанбаатар хотын голомтоос үүдэлтэйгээр 102 тохиолдол бүртгэгдлээ. Үлдсэн нэг тохиолдол нь хоёрдугаар сарын 25-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн.
Ингэснээр Улаанбаатар хотод 2789 тохиолдол батлагдаад байгаа бол дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 3664 боллоо. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 2907 хүн эдгэрч, гэртээ гарсан байна