Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь өдрөө үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Гэхдээ дараах шинж тэмдэг илэрдэг хүмүүс одоогоор дархлаажуулалтад хамрагдах боломжгүй юм. Үүнд жирэмсэн эмэгтэйчүүдээс гадна эм антибиотикт харшилтай, гормон болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст Ковид19 халдварын эсрэг вакцин хийхгүй.