Харамсалтай мэдээ дуулгахад коронавирус халдварын улмаас 76 настай эмэгтэй нас барлаа гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Тухайн хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан байна. Ингэснээр коронавирус халдварын улмаас нас барсан хүний тоо дөрөв боллоо.