Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа. Хамгаалалтанд 7 алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүллээ. Дээрх хамгаалалтад авсан байрны оршин суугчдаас шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна.