"МСS" ХХК өчигдрөөс эхлэн ажилтнуудаа ОХУ-аас оруулж ирсэн "Спутник-V" вакцинд хамруулж эхэлсэн гэнэ. Одоогоор вакцинд хамруулсан ажилтнуудад ямар нэг сөрөг хариу урвал илрээгүй аж. Тус компанийн олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин цар тахал ид дэгдэж буй энэ үед өдрүүдэд "MCS" ХХК-ийн удирдлага ажилтнуудынхаа эрүүл мэнд, цаашлаад үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, халдвар тархахаас урьдчилан сэргийлж буй нь бодитой гэдгийг ажилтнууд нь хэлсэн. Ташрамд дурдахад, манай улсад коронавирус халдварын эсрэг вакцинжуулалтын ажил эхлээд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй. Тийм хэдий ч вакцинжуулт төлөвлөсөн хугацаандаа дуусах, эсэхэд иргэд ихээхэн эргэлзэж байна. Улмаар вакцинжуулалтын ажил удааширч, урагшлахгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл MCS ХХК төр, засгийн гар харалгүй, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн хөрөнгөөр вакцин авч, ажилтнуудаа эрсдэлээс хамгаалж ийнхүү дархлаажуултад хамруулж эхэлсэн бололтой.