Яаралтай тусламж авахаар эмнэлэгт ирсэн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Тухай эмнэлэг нь иргэдэд яаралтай тусламж үзүүлэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг журмаар баталгаажуулж өгсөн. Жишээ нь, Төрөхөөр ирсэн иргэдээс шинжилгээ шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Иймд эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаа сайжруулж, иргэдэд чирэгдэл, хүндрэл үүсгэхгүйгээр үйлчилгээгээ үзүүлэхийг хүсэж байна" гэв.