Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг тодорхойлсон байна. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.
Сүүлийн хоногт 32 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,797 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд 4 , маш хүнд 3 хүн байна.