Шинээр 109 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,481 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 104 нь өмнө батлагдсан иргэдийн ойрын хавьтал байна. Харин таван тохиолдлын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж буйг ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн дотор 32 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 2797 боллоо. Мөн биеийн байдал нэн хүнд гурван иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.