Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг албан байгууллагууд нэхэх шаардлагагүй болж байна. Учир нь Шадар сайдын хэвлэлийн албанаас зөвхөн:
- Хөдөө орон нутаг руу явах
- Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд л шаардана. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд ажилтан, албан хаагчаасаа ПСР-ын шинжилгээ нэхэх шаардлагагүй болсныг Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Ингэснээр шинжилгээ авах цэг, байршил багатайгаас иргэд нэг дор ихээр бөөгнөрөх шаардлагагүй болж байна.