Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнаас халдвар илэрсэн. Тухайн хүнтэй хавьтал болсон 80 хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй байна. Тархвар судлаачид ажиллаад тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.