Шинээр 36 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс эх уурхай нь тодорхойгүй хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,372 нийтдээ боллоо. Үүнээс 2,765 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчилгээнд байна. Сүүлийн хоногт 177 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,765 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 591 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 531, хүндэвтэр 54, хүнд 3 , маш хүнд 3 хүн байна.