Сүүлийн 24 цагийн дотор 6,465 хүний сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь Төв аймагт бүртгэгдсэн бол 33 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,372 нийтдээ боллоо. Үүнээс 2,765 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчилгээнд байна.
Сүүлийн хоногт 177 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,765 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 591 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 531, хүндэвтэр 54, хүнд 3 , маш хүнд 3 хүн байна.