Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 08-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн шинжилгээг авч, голомтын халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтыг буулгалаа. Тухайлбал,
- 3-р хороо 35/а байр,
- 4-р хороо СОТ 3 байр,
- 6-р хороо 22 дугаар байр
- 11-р хороо 43/а байр,
- 25-р хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэллээ. Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6-р хороо 42-р байрны II орц, 25-р хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна. Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.