Өнөөдрөөс 15.800 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулах болсон байна. Үүнд:
- Улаанбаатар цахилгаан түгээх
- Тохижилт үйлчилгээний компани
- Цэвэрлэх байгууламж
- Хил хамгаалах
- Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага
2021.03.10-наас
- Худалдаа, үйлчилгээний салбар
2021.03.11-наас
- Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулна. Дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна. Ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ.