Коронавирусийн халдвартай, биеийн байдал нэн хүнд байсан нэг хүн нас барсан гэж ХӨСҮТ-ийн халдвар өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тухайн иргэн халдвартай гэж оношлогдсоноосоо хойш 21 дэх хоног дээрээ эмчлэгдэж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, чихрийн шижингийн хүндрэлээр нас баржээ. Ийнхүү манай улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо долоо боллоо.