Сүүлийн 24 цагийн дотор 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Халдвар илэрсэн хүмүүсийн гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.