Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 626 хүнд тандалт хийж, шинжилгээ авахад 67 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Бүртгэгдсэн тохиолдлын 63 нь Улаанбаатар хот, дөрөв нь төв аймгийн иргэдээс илэрчээ. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатараас Архангайд очсон хүнийг буцааж нийслэлд авчирсан гэнэ. Улмаар Архангайд очоод уулзсан 26 хүнийг нь нутагт нь тусгаарлажээ. Мэдээллийн төгсгөлд маргааш олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиох бөгөөд иргэд гадуур гарч, тэмдэглэх магадлал өндөр байна. Тиймээс эрүүл мэндээ анхаарч, хамгаалалтын бүхий л дэглэмээ баримталж, эрсдэлээс хол байхыг хүслээ. Одоогоор Улаанбаатар хотод зургаан газрыг хэсэгчилж хамгаалалтад аваад байгаа гэнэ. Тодорхой хэлбэл, 1200 гаруй өрхийн 3000 гаруй хүнийг түр хөл хориод байна. Маргаашнаас Төв аймгийн Зуунмод сумын 5000 орчим иргэнээс таван цэгт "Нэг өрх-нэг шинжилгээ" авч эхэлнэ. Харин өнөөдөр дор дурдсан зарим цэгт коронавирусийн шинжилгээ авч байна.