Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
Тодруулбал,
- СХД: 6-р сургууль /Бямба/, 62-р сургууль /Ням/
- БЗД: 133-р сургууль /Бямба/, 48-р сургууль /Ням/
- БГД: 47-р сургууль
- СБД: 31-р сургууль
- ХУД: 18-р сургууль
- ЧД: 139-р сургууль дээр шинжилгээ авна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм.
Мөн Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.