Банканд ажилладаг нэг иргэнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн халдвар өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Уг тохиолдол нь шинэ голомт бөгөөд Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд халдварын эх үүсвэрийг судалж байна. Тиймээс тухайн орчинд ажиллаж, амьдардаг иргэд халдвар хамгааллаа сайжруулах шаардлагатай" гэлээ.