Сүүлийн 24 дотор 24803 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр найман хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, халдвар илэрсэн хүмүүсийн гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн, тав нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд БГД-2, СХД-1, СБД-1, ХУД-1 байна. Эдгээр тохиолдлууд нь тандалтын шинжилгээгээр ойрын хавьтлаас 4, халдварын эх уурхай тодорхойлогдож байгаа 1 хүн байна. Мөн нэг шинэ голомт бүртгэгджээ.
Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тоо 3161 болсон. Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 2481 байна.