Иргэд аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхдээ QR код уншуулах болон хувийн мэдээллээ бүртгүүлж буй. Энэ нь халдвартай иргэний ойрын болон дам хавьтлыг илрүүлэхэд үр дүнтэй байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны Ж.Байгалмаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Олон улсад QR кодын бүртгэлээр мөшгөж халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх практик байдаг. Харин манай улсын хувьд хэрэглээнд нэвтрүүлэх талаар тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар QR кодоор хавьтлыг илрүүлсэн тохиолдол байхгүй. Учир нь хувь хүний мэдээлэл болон хууль эрх зүйн хүрээнд шийдэх асуудлууд байгаа. Эдгээр асуудлууд шийдэгдсэний дараа QR кодын тусламжтай ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх боломжтой. Иймд удахгүй хэрэглээнд нэвтрэх байх гэж найдаж байна" гэлээ.