Улаанбаатар хотод 20 гаруй голомтод халдвар өндөр идэвхжилтэй байна хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Үргэжлүүлэн тэрээр, "Бид хаанаас ч халдвар авах тархвар зүйн нөхцөл байдал үүсээд байна. Иймд сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байна. Бидний аюул ард биш өмнө байгаа учраас баяр ёслолын үеэр гэртээ байж, олноороо цуглахгүй байхыг хүсэж байна.
Дэлхийн хэмжээнд 6.5-7 сая хүн вакцинд хамрагдаж байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өвчлөлийн хүндрэл багасаж байгаа. Гэсэн хэдий ч вакцинжуулалтад бүрэн найдах боломжгүй бөгөөд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих зэргээр давхар хамгаалах шаардлагатай" гэдгийг хэлэв.