Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй таван тохиолдол бүртгэгдлээ. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна хэмээн ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тэрбээр, "Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна" гэлээ.
Улсын хэмжээнд нийт халдварын тоо 3,153 болж байна. Мөн сүүлийн 24 цагийн дотор 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байна.