Сүүлийн 24 цагийн дотор нийт 13206 хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс шинээр халдвар илэрлээ. Тодруулбал, 71 нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн бол таван хүний халдвварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Харин нэг шинэ голомт бүртгэгдсэн, хавьтал болсон иргэдийг тусгаарласан.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдөр 696 хүн эмчлэгдэж байна. Үүнээс гурван хүний биеийн байдал хүнд байна.