Халдвар аваад эмчлэгдэж байгаа хүмүүийн биеийн байдал хүндэрч байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тодруулбал, архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 591 хүний биеийн байдал хөнгөн, 51 нь хүндэвтэр, долоо нь хүнд, биеийн байдал нь нэн хүнд хоёр хүн байна.