Эхний ээлжийн вакцинд хамрагдах зорилтод бүлгийн 13200 гаруй хүнийг вакцинжуултанд хамруулаад байна гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.
Тэрбээр, "Эхний ээлжид вакцинжуулалтанд халдварын хариу арга хэмжээ, голомтод ажиллаж байгаа болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хамруулж байна. Вакцины дараагийн тунг хийлгэх товыг мессежээр илгээнэ. Мөн вакцин хийлгэсний дараах биеийн байдал, хариу урвалын талаар бүртгүүлэх линкийг мессежээр өгөх ба вакцин хийлгэсэн иргэд тэрхүү асуумжийг бөглөх юм" гэлээ.