Сүүлийн 24 цагийн хугацаанд 19507 хүнд шинжилгээ хийхэд 44 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,076 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,415 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 78.5 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 591 хүний биеийн байдал хөнгөн, 51 нь хүндэвтэр, долоо нь хүнд, биеийн байдал нь нэн хүнд хоёр хүн байна.