Олон улсын судалгааны багийнхан хүний бие махбодоос өмнө нь анагаахын шинжлэх ухаанд танигдаагүй 142 809 төрлийн бичил биет илрүүлжээ. Тэдгээрийн дийлэнх нь гэдсэнд амьдардаг гэнэ. Эрдэм шинжилгээний багийнхан 28 орны иргэдээс гэдэсний микробиомын шинжилгээ авч, 28 мянга гаруй дээжид дүн шинжилгээ хийсэн юм байна. Үүгээр шинэ “танилуудын” ихэнх нь хоруу шинжтэй, архаг халдварлах чадвартай вирус болохыг тогтоосон аж.
Гэхдээ хэдийгээр халдварлах чадвартай ч тэдгээрийг эмгэг төрүүлэгч гэсэн ангилалд багтаахгүй, харин эсрэгээрээ гэдэсний хэвийн экосистемийн чухал элементийг бүрдүүлдэг хэмээн тодотгожээ. Энэ талаар судлаачид “Шинээр илрүүлсэн бичил биетүүд нь бактерийн генийг шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ДНХ-ийг бактериас бактери руу шилжүүлэхэд оролцдог” гэж онцлов.
Бэлтгэсэн: Э.Хана