Эхний ээлжийн 150 мянган тун вакцинаар 75 мянган хүнийг зааврын дагуу 2 удаа дархлаажуулна гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга О.Дашпагма мэдээллээ. Мөн тэрбээр, "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Вакцин хийсний дараа тодорхой хугацаанд хүнээ ажиглан, хянаж байгаа тул цаг хугацаа орж, өдөрт нэгээс хоёр мянган хүн хамруулж байна. Халдварт өртөх эрсдэл өндөр, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай байгууллагын хүмүүсийг вакцинжуулах төлөвлөлтийн дагуу энэ сарын 02-ны байдлаар 11 100 хүнийг хамруулжээ.