Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2021 оны хоёрдугаар сарын 23-26-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цөөнгүй гомдол ирүүлжээ. Тодруулбал, тус газар нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт эдгээрээс 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Одоогоор 54 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.