Цар тахлын үед халдвар хамгааллыг дээд зэргээр сахиж байгаа ч гэрийн тэжээвэр амьтдаас шинэ коронавирусийн халдвар тархах вий гэсэн болгоомжлол, айдас олон орны иргэдийн дунд бий. Ухань хотод муурт эл өвчин халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Америкийн Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн бар, ОХУ-ын нийслэлд муужгай гээд тэжээвэр амьтдаас “Ковид-19” илэрсэн жишээ цөөнгүй.
Тиймээс дэлхийн эрдэмтэд амьтдад зориулан коронавирусийн вакцин бүтээхээр ажиллаж буй нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Жишээ нь, АНУ-ын Өвчний хяналтын төвийн цахим хуудсанд мэдээлснээр Италийн “Takis biotech” болон Америкийн “Applied DNA sciences” компани хамтран бүтээсэн муурын вакциныг турших шатандаа яваа гэнэ. Энэ нь хоёр тун вакцин бөгөөд хариу үйлдлийг нь зургаан сарын турш хянах юм байна.
Бэлтгэсэн: Ж.Хаан