Дахин хаанаас халдвар авсан нь тодорхойгүй гурван тохиолдол бүртгэгдлээ. Халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 3,000 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,330 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 77.6 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 655 хүн эмчилгээнд байна. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 574
- Хүндэвтэр 71
- Хүнд 9
- Маш хүнд 1 хүн байгаа юм.