Шинээр 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо гэж ХӨСҮТ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Тодруулбал, Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр халдвар авсан нь батлагдсан хүний ойрын хавьтал байна. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна.