Иргэд төлбөрөө төлөөд вакцин хийлгэх бүрэн боломжтой гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр "Хувийн байгууллагууд вакциныг эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой. Хувийн байгууллагуудын оруулж ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэж болно. Өөрөөр хэлбэл, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай" гэдгийг хэллээ.