Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11905 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Батлагдсан 45 тохиолдлын 29 нь тусгаарлагдсан ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ.
- Харин 13 нь "Нэг хаалга, нэр шинжилгээ"-ээр илэрсэн иргэдийн ойрын хавьтлууд байна.
- Мөн халдвар хаанаас авсан нь тодорхойгүй гурван тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтыг тодорхойлох тандалт судалгааны ажлыг хийж байна хэмээн ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн. Одоогоор 638 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн 543, маш хүнд нэг, хүнд есөн хүн байна.