Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр /2021.02.26/ холбогдох удирдлагуудын хамт Амгалан амаржих газарт ажиллаж, халдвар цар тахлын үеийн бэлэн байдал болон тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцлаа.
Нийслэлийн Амгалан амаржих газар нь “Ковид-19” халдварын тархалтыг хумих, халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг Нийслэлийн Онцгой комисс болон ХӨСҮТ, НЭМГ-аас авсны дагуу шат дараатай хэрэгжүүлж ажилласнаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд амаржих газрын удирдлагын баг болон халдвар судлаач эмч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохих заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.