Дэлхий дахинд зургаан төрлийн вакциныг хэрэглэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Тодруулбал, Коронавирус халдварт өвчний эсрэг дараах зургаан вакциныг дэлхийн олон хэрэглэж байгаа юм байна.
Эдгээр вакцины эхний үр дүнгүүдийг дурьдвал:
- Их Британи: Насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Вакцин хийлгэсэн хүн амын дундах халдварын тархалт буурч, эмнэлэгт хэвтэгсэдийн тоо огцом буурчээ.
- АНУ-д: Халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины нэг тун хийхэд хангалттай хэмээн үзсэн байна.
- Pfizer болон Moderna-н вакциныг халдвар аваад эдгэрсэн хүн, нэг тун вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэгбиеийн түвшин, халдвар аваагүй 2 тун вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэгбиеийн түвшинтэй ижил түвшинд байжээ.
- Итали улс: Астразенека вакцин хийх насны хязгаарыг 18-55 наснаас 18-65 нас болгосон аж.
- Шотланд: Pfizer-н вакцины нэг тунгийн дараа эмнэлэгт хэвтэлтийг 85%-иар бууруулж байсан бол астразенека 94%-иар бууруулж байгааг тодорхойлсон байна.