Цагдаагийн байгууллагын хүсэлтээр шүүгч, хуульчид биеэ үнэлэхийг зохион байгуулсан, эсэхийг тодруулахаар прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсэгт заасан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Тэгвэл энэ удаа нийслэлийн Прокурорын газраас шүүгч нартай хамт бичлэгт гарсан "Дори" гэх эмэгтэй болон түүний найзуудын өмгөөлөгчийн гомдлоор тэднээс мэдүүлэг байцаалт байцаалт авсан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалтай гэмт бүлэг, хүн худалдах гэмт хэрэг мөрдөх тасгын мөрдөгч Н.Анарчулуун, Э.Насанжаргал, н.Билгүүдэй нарыг шалгаж эхэллээ. Цагдаа нар тэдгээр эмэгтэйг байцаахдаа зүй бусаар харилцаж, 10 цагийн турш эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэмээн тэдний өмгөөлөгч Д.Баттулга хоёр хоногийн өмнө мэдээлэл хийсэн билээ.